2011-03-17
Хүнлэг чанар (хүмүүжил)-ыг сурагчдад төлөвшүүлэх нь

Хүнлэг чанар (хүмүүжил)-ыг сурагчдад төлөвшүүлэх нь

Энэ талаар гэр бүл судлаач, доктор, проф. Т.Намжилын бичсэн зүйлсийг сурагч та нарынхаа сонорт хүргэе гэж бодлоо.

Чингис хаанаас хойш өнгөрсөн үеийн түүхийн их үйл явцууд Монгол хүний амьдрал, үзэл, аж төрөх ёс, зан араншинд олон төрлийн өөрчлөлт оруулжээ.

 ТУХАЙЛБАЛ :

-             Өөртөө итгэх итгэлийг нэмж, байгаль ертөнц, бусад улс оронтой харьцаж амьдрах хүрээг тэлсэн,

-             Хот, суурин газрууд олширч , хүний нийгмийн амьдрал хөдөлмөрийн хамт олны дунд өнгөрөх болсон,

-             Хот газрын хүн хэмээх өвөрмөц хэвшил тогтсон,

-             Хүмүүсийн хамтын амьдралд үндэсний уламжлалт зан суртахууны зохицуулах нөлөө суларсан,

-             Нийгмийн амьдралын багагүй хүрээнд хүнлэг энэрэнгүй сэтгэлийн үнэлэмж буурах болж байгаа,

-             Эдийн засаг, зах зээлийн харилцаанд шилжиж, хувийн санаачлага, сонирхлоор амьдрах өргөн бололцоо гарсан.

Ийм ч учраас бидний хойч үед хайр халамжаас дутуугүй хатуужил, хүмүүжил хэрэгтэй.

Үүний тулд үр хүүхдээ:

-             эрүүл энх, хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй болгох,

-             ёс горим мэдэж дагадаг,

-             бие дааж амьдрах,

-             бэрхшээлийг дааж давах чадвартай болгож өсгөх нь

Одоогийн Монгол хүний хувьд асар том зорилт болж байна.
Бидний явуулсан судалгаанаас үзвэл сурагчид

 “Нийтлэг давуу тал” –аа :

Нийтэч ,нөхөрсөг Тэсвэр хатуужилтай өөртөө итгэлтэй, зоримог, зочломтгой, богино хугацаанд ихийг амжуулдаг, махруу тууштай гэж хариулжээ.

Бидэнд нэгийг бодогдуулж байгаа биз.

Ерөнхий боловсролын сургалтын явцад Сурагч  өөрийгөө хөгжүүлэх нөхцөл бүрдүүлэх ёстой.

Сурагчдын хүмүүжил гэдэг бол:

чиг зориг, авъяас билэг,ухамсарт чанар, үүрэг хариуцлагын мэдрэмж,сахилга бат, хүмүүстэй ажиллах чадвар,өөртөө шүүжлэлтэй хандах зэрэг бие хүний шинж чанаруудын төлөвшил юм.

Тэгвэл чанар гэж юуг хэлж болох вэ?

Агуулга, илрэх хэлбэрээрээ өөрийн гэсэн танин мэдэхүйн, сэдэл тэмүүллийн , сэтгэл хөдлөлийн, зоригийн бүрэлдэхүүн хэсгүүдийн цогц юм.

Чанар төлөвших эхлэл суурь бол:

Үзэгдэл юмс, үйл явдал, баримт сэлтийг ойлгох явдал юм.
Үүний үндсэн дээр ойлгож мэдсэн, эзэмшиж сурсан зүйлийнхээ үнэнд итгэж түүнд эерэг хандах үйл үргэлжлэн явагддаг.

Дараагаар нь:

Оюун ухааны, сэтгэл хөдлөлийн, зоригийн болон сэдэл тэмүүллийн нэгдэл явагддаг.
Чанар бий болдог. 

 Сурагч хүний хүнлэг чанарыг хөгжүүлэх бодит хэрэгсэл нь :

Нэг нь нөгөөдөө татагдсан, хамтын үйл ажиллагаа хийж, харилцан ярилцах хүсэл сонирхолын үндсэн дээр бий болсон харилцаа, хандлага юм.
Иймээс өөрөө удирдах ёс нь хүмүүжүүлэх үйл явцын агуу их хүчин зүйл нь болж өгдөг.

Хүнлэг чанарыг төлөвшүүлэх хүмүүжлийн зорилт бол:

Хүн (сурагч)-д амьдрал, үйл ажиллагаа, харилцаа, хандлагын өөрийн гэсэн хэв маягийг нь бий болгоход туслах явдал юм.

Үүний тулд сурган хүмүүжүүлэгчдээс дараах гол хоёр зүйлийг анхаарах шаардлагатай юм.

Сурагчдын хувийн онцлог :


Хамт олны дунд орж харилцан суралцах явцад онцгой үүрэгтэй,
Өөрийн алдаа дутагдлыг олж харах, засаж  залруулах боломжийг өөртөө олгодог.

Үүний гол үр дүн юу бол

Бахархан дурсах зүйлстэй,Нөхдийнхөө өмнө хариуцлага хүлээх мэдрэмжтэй,  Бусдын төлөө санаа тавих сэтгэлтэй,Нийтэч, эвсэг ажил хэрэгч болгодог.

Ийм хамт олонд төлөвшөөгүй хүн бол:

-             Хувиа хичээсэн ,

-             Хариуцлагын мэдрэмж муутай,

-             Нэр төр хөөцөлддөг,

-             Бусдыг уучлах “Ухаан” муутай тааруухан хүн болоход хүрдэг.

Хүнлэг чанар төлөвшилтийн нэгэн зорилт бол сурагчид амьдрал, үйл ажиллагаа, харилцаа хандлагын өөрийн гэсэн хэв маягийг нь бий болгоход туслах явдал юм.

Энэ асуултыг шийдвэрлэж байхын тулд:

Багш  сурагчдыг өөрийгөө танин мэдэх арга барилаар зэвсэглэх явдал юм .
“Өөрийгөө танин мэдэх арга барил” гэдэг юу вэ?
“Би гэж хэн бэ?” гэдгийг сурагчдад өөрсдөөр нь мэдүүлж эхлэх явдал юм.

Хүнлэг чанар (хүмүүжил)-ийн үйл явцыг зохион байгуулахад тавигдах өөр нэг зарчмын шаардлага бол хамтын үйл ажиллагааны тэгш эрхт, жинхэнэ гишүүн болох хүмүүжигч бие (сурагч) хүнд гүн хүндэтгэлтэй хандах,

Тэгш эрх хамтрагч, харилцан хүндэтгэх зэрэг нь хамтран ажиллах, сурган хүмүүжүүлэх ухааны үндэс нь болдог.

Хүнлэг чанарын хүмүүжил нь:

“Сурагчдын хамтлаг, сурган хүмүүжүүлэгчдийн хамт олон,” “Багш-Сурагч”, “Сурагч-сурагч” системээр явагддаг. Эх сурвалж: http://www.mongoleducation.mn/modules.php?ss=4&id=252

 

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax