Чингис хаан – Супер ген
1.“У” хромсом
Английн генетик судлаачид 1998 оноос Ази болон тал нутгийн эрчүүдээс цусны шинжилгээ авч судлахад нэгэн ер бусын хүчирхэг хромосом илэрчээ. Энэхүү хромосом нь дэлхийн хэмжээнд авч үзвэл эрэгтэйчүүдийн 0.5%-д илэрч байсан бол Азийн бүс нутгийн эрчүүдийн 8%-д илэрч байжээ. Энэхүү хромосомын гарч ирсэн үе нь Чингисийн амьдарч байсан он цагтай тохирч байгаа нь хамгийн сонирхолтой. Сүүлийн 3-4 жилд генетикийн судалгаагаар Монголчуудын эзэлж байсан улс орны эрчүүдийн 7% буюу 25 сая шахам хүнд байх магадлалтай эр удмаа дагадаг, хүчирхэг амьдрах чадвартай ген Монгол эр хүнд бараг 100% байгааг “Чингисийн ген” хэмээн нэрлэн гайхан судалж байна.
2.Монголын их нүүдэл
ь Одоогоос 100-гаад мянган жилийн өмнө эхэлсэн их мөстлөг нь Төв Азийн зөөлөн дулаан уур амьсгалд өөрчлөлт оруулж, байгаль, цаг уурын өөрчлөлтөөс зугтсан нүүдэлчид тухайн үед хуурай газар байсан Берингийн хоолой орчмоор нэвтэрч суурьшсан нь өдгөөгийн Индианчууд болжээ.
ь Төв Ази ба Монголоос Европ руу хийсэн их нүүдэл нь өөрийн гэсэн онцлогтой. Хүннү нар Тэнгэр уулнаа хүрч суурьшсан бөгөөд Тэнгэр уулын цагаан Хүннү нэрээр цааш нүүдэллэн одоогийн Энэтхэг, Пакистаны нутагт саатсанаа Тигр, Ефрат мөрнийг хөвөөлөн Грек, Ромд хүрчээ. Хүннүчүүд цааш Сейн мөрөн хүрч зарим нь Европт үлдэн зарим нь төрөлх нутагтаа эргэн ирсэн байна.
ь Энэхүү их нүүдэл нь “Эрийн сайн хан харангуй” туульд гардаг үйл явдлуудтай яв цав нийцдэг нь гайхалтай юм.
ь Чингис хаан, түүний залгамжлагчдын байлдан дагуулал ба төвшитгэл нь хууль цааз, харилцаа холбоо, дайтах урлаг, татвар, худалдаа, төлбөр тооцооны шинэлэг хэлбэр гээд олон зүйлийг Ази, Европ даяар түгээж олон орны дэвшилт бүхнийг бусдад нь таниулан “тэнгэрийн ташуур” буюу даяаршуулагчийн үүргээ нэн сайн гүйцэтгэжээ.
3. Чингисийн уг гаралтай холбоотой домог
Бөртэ Чоно, Гуа марал хоёроос хойш 12 дахь үе нь Добу Мэргэн, Алунгуа хоёр юм. Алунгуагийн ариун нуруунаас төрсөн 3 хөвгүүний ургийг тухайлан Нирун гэдэг ба отгон хөвгүүн Бодончар хаан энэ удмын шилмэл үр бөгөөд Чингис хааны ариун овог түүнээс үүсэлтэй. Бодончараас хойшхи 11 дэх үеийн Есүхэй баатар Хамаг Монголыг бүхэлд нь мэдэж 12 дахь үеийн Тэмүүжин дэлхийг донсолгосон их хаан байв.
4. Амазончууд ба Монгол бүсгүйчүүл
Өүлэн Үжин ба Бөртэ хатан хоёулаа Хонгирад аймгаас гаралтай ажээ. Харин Хонгирад бүсгүйчүүд Бага Азийн дийлдэшгүй Амазон хэмээх бүсгүйчүүдтэй ямар нэгэн учир битүүлэг холбоотой тухай яригддаг.
Амазон гэдэг нь Грекийн домогт гардаг дайчин бүсгүйчүүлийн овог аймаг юм. Амазончууд Бага Азийн алслагдсан нэгэн мужид суудаг байсан бөгөөд хөрш аймгийн эрчүүдтэй тодорхой хугацаанд нөхөн үржихүйд орж өөрсдийн бүсгүйчүүлийн соёл ба удам угсаагаа үлдээж байсан байна. Тэд өөрсдийн төрүүлсэн хөвгүүдийг эцэгт нь буцаан явуулах ба устгаад харин охидуудаа авч үлдэн өсгөж байжээ. Тэдгээр эмэгтэйчүүд нум сум харвахад саад болохгүйн үүднээс баруун хөхөө төөнөж хатаадаг байв. Амазончууд хөрш улсуудын эрчүүдээс хувь илүү дайчин, эрэмгий, хүчирхэг, зоригтой байсан тул зарим улс орны хаад маш өндөр хөлс төлж хувийн бие хамгаалагч болгон авдаг байсан тухай домог байдаг. Түүхэнд тэднийг Дорно зүг Азийн гүн рүү эрх чөлөө, аз жаргалыг эрэн одсон тухай бичсэн байна. Германы генетекчид Амозончууд Төв Азид тэгэхдээ Монголд нүүн очсон байх магадлалтайг тогтоон Монголын говиос хонгор шаргал үстэй охины цусны шинжилгээг авч үзэхэд охины ДНК, Амазон хатны ДНК-тай 99,99%-н магадлалтай тохирчээ.
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(6) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих