52. Төв Азид анхны хүн үүссэн нь
Төв Азид нутагтай Монгол оронд хүн үүссэн, амьдарч байсан талаарх ул мөр элбэг олддог. Монгол нутагт 800.000 жилийн өмнөөс хүн амьдарч байжээ гэж дүгнэдэг. Одоогийн байдлаар тэдний амьдарч байсан 1000 орчим бууц олдоод байна. Тэдгээр бууц суурингаас чулуун зэвсэг их хэмжээгээр олддог. Хөдөлмөрийн багаж зэвсэг бол хүн амьдарч байсныг гэрчилдэг төдийгүй тэдний хөгжлийн хир хэмжээ, хоорондын харилцаа зэргийг мэдэх гол хэрэглэгдэхүүн болно. Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг Нарийн голын хөндийгөөс хуучин чулуун зэвсгийн доод, дунд, дээд үеүдэд холбогдох 47 бууц илрээд байна.
53. Монголчуудын их нүүдэл /Америк, Европ руу/
Хан улс болон Өмнөд Хүннү нарт бут цохигдсон умард Хүннүчүүд МЭ 98 оноос Европ руу нүүдэллэв. Тэдний нүүдлийн зорилго, шалтгаан үйл явц одоо ч түүхэнд бүрхэг хэвээр бөгөөд тэд төв Азиас Дундад Ази, Каспи, Урал, Днепр, Хар тэнгис, Дунай гэсэн чиглэлээр МЭ 375 он хүртэл их нүүдэл хийжээ. Тэнд байсан Готт, Кельт, Славян олон нүүдэлчин аймаг овгуудыг Европ болон гүн рүү түрэн оруулсан байна. Энэ нүүдлийн улмаас хүчирхэг Ром улс мөхөж Европын олон угсаатан үүсэх явц хурдсан, хүн төрөлхтөний түүх Дундад зууны үе рүү шилжжээ. Ийнхүү Европын улс орнуудын анхны суурийг тавилцахад Хүннү нарын их нүүдэл зохих хэмжээгээр нөлөөлсөн.
54. Монголчуудын бичиг үсгийн үүсэл
Аливаа улс үндэстний оршин тогтнох үндэс нь бичиг соёл билээ. Иймээс бичиг соёл уствал үндэстэн устана гэдэг. Бичиг соёлоо хөгжүүлж хойч үедээ өвлүүлэн уламжлуулах нь хамгаас чухал юм. Эртний төрт улсууд болох Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгар, Киргизүүд өөрийн гэсэн бичиг үсэгтэй байсныг эрдэмтэд нотолсон. Үүний дараагаар Хубилай хааны зарлиг ёсоор Нагва лам 1260-аад оны орчим Дөрвөлжин бичиг, зая бандида Намхайжамц 1648 онд Соёмбо үсгийг, Буриадын Агваан Лхаарамба ламтан 1905 онд Вагиндра үсгийг буриад аялгуунд зориулан зохиосон. Мөн 1930-1940 оны латин үсгийг түр зуурхан хэрэглэж байжээ. Хамгийн сүүлд орос гүрний нөлөөтэйгээр крилл үсгийг хэрэглэх болжээ. Ж.Лувсанвандан, Ц.Дамдинсүрэн нарын эрдэмтэд анхны дүрмийг зохион хэрэглэсэн түүхтэй. Энэ бичгийн соёлоос Монгол бичиг нь Монголын нүүдлийн аж ахуйн амьдралаас урган гарсан сонгодог бүтээл болон эдүгээг хүрчээ.
55. Атилла хаан ба Хүннү гүрэн
Монголын анхны төрт улс бол Хүннү гүрэн юм. НТӨ 209 – НТ 93 он Хүннү улс оршин тогтнож байсан гэж үздэг. Газар нутаг нь ордосоос байгаль нуур өнгөрч, Алтайн нуруунаас Дорнодын тал хүрч байв. 200 онд Хан улсын 300 мянган цэргийн довтолгооныг бут цохиж, НТӨ 198 онд Хан улстай гэрээ байгуулж эн тэнцүү хүчирхэг улс гэдгээ зөвшөөрүүлэв. Хоёр улсын хилийг цагаан хэрмээр тогтоож, Хан улс Хүннүд алба нийлүүлэг үүрэг хүлээж 50 орчим жил гүйцэтгэжээ. Хүннүчүүд Дорнод Туркестаныг эзлэн НТӨ I зуунаас их торгоны замд ноёрхсон хүчирхэг гүрэн болжээ. Хүннүчүүд одоогийн Унгарын нутагт Аттилын удирдлагаар төвлөрсөн улсыг 435-453 онд байгуулж, Европуудад уусан алга болсон түүхтэй. Хүннүгийн их хаан Аттиллын нүүдэллэн суурьшсан газар Унгарын өндөрлөг тал нутаг байлаа. Өнөөдрийн Европын улс орнуудын анхны суурийг тавилцахад Хүннү нарын их нүүдэл зохих хэмжээгээр нөлөөлсөн ажээ.
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(12) | Сэтгэгдэл бичих
olddoggui
mash hereg bolood bsinn
Сэтгэгдэл бичих