14. Ураг төрлийн байгууллын үеийн соёл
Ураг төрлийн байгууллын үед эдлэг хийгээд оюуны соёлын төрөл, хэлбэрүүд үүсчээ.
Эдлэг соёл
Эртний хүмүүсийн орон байр нь доод палеолитын үед шатанд хэвтэш, суудал, үүр зэрэг байжээ. Хэвтэш, суудал нь түр амрахад, харин үүр нь үр төлөө гаргах, өсгөхөд голлон хэрэглэгдэж байсан.
Дунд палеолитын шатанд хүмүүс байгалийн бэлэн агуй, нөмөр дулаан газар, гуу жалга зэргийг сууцны зориулалтаар ашиглах болжээ. Ховд аймгийн Манхан сумын Цэнхэрийн агуй үүнийг гэрчлэх баримт болж байна.
Хүмүүс аажимдаа сууцаа өөрсдийн гараар хийж байгуулж, удаан хугацаагаар түүндээ суурин амьдрах болжээ.
Эртний хүмүүс хүйтэн сэрүүнээс өөрийгөө хамгаалах нэгэн хэрэгсэл болгож хувцсыг бий болгожээ. Агнасан амьтдынхаа арьсыг ашиглан цээжин биеийн эгэл нөмрөг буй болгосныг хувцасны үүсэл хэмжээн үздэг.
Утга соёл
Монгол нутагт амьдарч байсан эртний хүмүүсийн амьдралын хэрэгцээ, шаардлагаар уламлалт мэдлэг ухааны өв сан бий болж эхэлжээ.
Оюун ухаант хүн бий болсноор хойч үеэ ухамсартай, зорилготой сургах үүднээс сурган хүмүүжүүлэх ухааны үр хөврөл тавигдсан байна.
Ан амьтан, үр жимсийг хоол хүнсэндээ хэрэглэх явцдаа тэдгээрий талаарх мэдлэгийг хуримтлуулж, улмаар байгаль дэлхийгээ танин мэдэж эхэлжээ.
Монголчуудын бүтээсэн урлагий нэг төрөл бол “амьтны загварт урлаг” юм. Энэ урлагийн үүсэл хүрэл зэвсгий үед холбогддог. Түүний гол дүрслэл нь тухайн газар амьдардаг амьтад бөгөөд чулуу, хүрэл, алт, яс, мод шавраар бүтээдэг байна.
Уран зургийн түгээмэл дэлгэрсэн төрөл бол хадны болон агуйн зургууд юм. Хадны зурагт ан амьтдыг дүрслэхийн сацуу ан агнуурын, аж байдал, дайн байлдааны сэдэв бүхий зургууд юм.
Монголчуудын бүтээсэн урлагийн нэг төрөл бол ваарын урлал юм. Неолитын үеийн хүмүүс шавар ваар савыг гар арга, туузан арга, нүхэн арга гэсэн 3 үндсэн аргаар хийж хэрэглэдэг.
Ураг төрлийн байгууллын үед дуу хөгжим нь байгалиас гарч байгаа дуу авиаг дууриаж дуугарах аяс, эгшгийн өндөр намыг тогтоосон зохиомол авиа, аялганы хэлбэр, хэд хэдэн аясаас бүрдсэн нийлмэл ая зэргээж бүрдэж байсан.
Монгол нутагт амьдарч байсан хүмүүсийн дунд палеолитын шатанд шүтлэгий анхны хэлбэрүүдийн үүсэл тавигджээ. Үүнд:
Эртний овог, аймаг бүр өөрийгээ аль нэгэн амьтан, ургамлаас заримдаа сав ертөнцийн аль нэгэн зүйлээс гаралтай хэмээн ойлгож, түүнийгээ өөрийн онгон болгон шүтдэг байжээ.
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(10) | Сэтгэгдэл бичих
шалгалтанд их тус боллоо шүү
s
a
a
s
asw
s
d
e
w
re
h
t r dr
e
e
e
e
e
e
e
e
e
e
e
e
e
Сэтгэгдэл бичих