2011-03-09
Сурагчдад зөвлөж байна

Хүүхдүүд та бүхэн дараах чадваруудыг эзэмшсэн байх нь чухал юм. Үүнд:

      -        бусдаас онцгой байх, амьдралд хөл алдахгүй байх, бусдын буруу нөлөөнд автахгүй байх;

      -        өөрийн ажлыг өдөрт нь төлөвлөж, хийж амжуулах;

      -        даалгавараа  хийхдээ хамгийн хүнд, ойлгохгүй байсан хичээлээсээ эхлэх;

      -        хийх хичээлүүдийнхээ дэвтэрийг дараалуулан тавихдаа хамгийн дор нь дуртай бөгөөд ойлгосон хичээлийнхээ дэвтэрийг тавих. Учир нь ингэснээр хичээлээ хийх тусам хөнгөн мэт санагдана;

      -        гэрийнхээ ажлыг ч мөн хамгийн гол гэсэн хэсгээсээ эхэлж хийх;

      -        даалгавараа хийсний  дараа л найз нөхөдтэйгээ уулзана гэж төлөвлөх;

      -        дүү нартаа туслах.

 Эцэст нь зөвлөхөд, ямарваа муу муухай бодол орж ирээд байвал баруун мөрөн дээр чинь сууж буй цагаан дарь эхтэй зөвлөн  “хөөгөөрэй”.


 


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax