2011-03-09
Эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж:


Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудаас:

1. Хүүхдэдээ мэдрэмжээ таньж илэрхийлэхэд тусалцгаая.

2. Хүүхдээ магтан сайшаацгаая.

3. Хүүхдийнхээ өөрийн үнэлэмжийг дээшлүүлцгээе.

4. Хүүхэдтэйгээ хамтран ажиллацгаая.

5. Хүүхдэдээ бие махбодийн шийтгэл хэрэглэлгүй хүмүүжүүлцгээе.


1. Хүүхдэдээ мэдрэмжээ таньж илэрхийлэхэд нь тусалцгаая.

Хүн бүр аливаад өөр өөрийнхөөрөө ханддаг. Энэ нь тэдний мэдрэмжтэй холбоотой. Тэгвэл энэ мэдрэмж нь хүүхдийн хүмүүжлийн суурь болдог байна. Та хүүхдээ ойлгож, түүнтэй ойр дотно харилцаатай байхын тулд хамгийн гол нь юу мэдэрч байгааг нь өөрт нь ойлгуулж, мэдрэмжээ илэрхийлэхэд нь тусалж, түүнийг хуваалцах хэрэгтэй.

2. Хүүхдээ магтан сайшаацгаая.

Урамшуулж хүлээн зөвшөөрөгдсөн орчинд өссөн хүүхэд байнга шүүмжлэгдэн өссөн хүүхдээс илүү их амжилтанд хүрч аз жаргалтай амьдардаг. Магтаалыг хүүхдийнхээ нас, аливааг хийж чадах чадварт нь тохируулан хэлэх хэрэгтэй. Өмнө болсон бүтэлгүй явдлыг эргэн сануулсан магтаал сайшаал хэлж болохгүй. Хэтэрхий хөөргөн магтах нь хүүхдийг өөрөө өөрийгөө хөгжүүлэхэд садаа болдог.

3. Хүүхдийнхээ өөрийн үнэлэмжийг дээшлүүлцгээе
.

"Хүүхэд таны хүссэн шиг биш, харин хүмүүжүүлсэн шиг хүн болно"  гэж нэрт сурган хүмүүжүүлэгч В.А.Сухомлинский хэлсэн байдаг. Өөрийнхөө талаар буруу төсөөлөлтэй болсон хүүхдэд урам хайрлан бодлыг нь өөрчлөх, хүүхдийнхээ талаар сайн сайхан зүйл боддог гэдгээ санаандгүй мэтээр сонсгох, хүүхдэдээ бага насанд нь тохиолдсон сайн сайхан зүйлээс ярьж өгөх нь зүйтэй.

4. Хүүхэдтэйгээ хамтран ажиллацгаая.

Хэрэв таны зүрх сэтгэл, хэв зуршил, ажил амьдрал үр хүүхдэд тань үлгэр дууриал болж чадахгүй бол бусад бүх оролдлого тань дэмий зүтгэл, хоосон ажил болж өнгөрнө.  Иймээс:

     - Аливаа ажлыг хүүхэдтэйгээ хамтран хийгээрэй;
     - Хүүхдэдээ хэлэх санаагаа товчхон үгээр илэрхийлээрэй;

     - Хэлэх гэсэн зүйлээ бичгээр үлдээгээд үзээрэй.

 5. Хүүхдээ бие махбодын шийтгэл хэрэглэлгүй хүмүүжүүлцгээе.

Эцэг эх нь хүүхдэдээ бие махбодын шийтгэл үзүүлэхдээ түүнд хор хохирол учруулъя гэж бодоогүй байсан ч үүний улмаас хүүхэд аймхай, өөртөө итгэлгүй, хөгжил дорой, өөрийгөө илэрхийлэх хүсэл чадваргүй болохын зэрэгцээ ууртай хэрцгий болдог. Иймээс:

     - Алдаагаа хэрхэн засч болохыг хүүхдэдээ хэлж өгөөрэй;
     - Хүүхдээрээ сонголт хийлгэх үедээ түүнд анхаарал халамж тавиарай;

     - Тууштай байж  өөрөө үлгэрлээрэй;

     - Гэртээ уурлахгүй байж, уураа тэвчиж сураарай;

     - Хүн уурласан үедээ хэзээ ч зөв шийдвэр гаргаж, зөв үйлдэл хийдэггүй учир тухайн гэр бүлд байгаа томчууд нэг үзэл санаатай байх хэрэгтэй.

 

 

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax