2011-05-10
Шалгалтын 47, 48, 49, 50, 51 сэдэв

47. Чингис хааны билиг сургаал

 

Чингис хааны билиг сургаал нь Их засгийн адил манай үед бүрэн бүтэн уламжлагдан ирсэнгүй. Рашид-Ад-дин, Алтан товч зэрэг сурвалжид хэсэг бусаар хадгалагдан иржээ. Өэлүн эх эртний үгийг иш татаж өвгөдийн үгийг үндэс болгож хөвгүүддээ сургаж эцэг өвгөдийн эрэлхэг хүчирхэг явсан гавьяа зүтгэлийг магтан сайшааж тэдний үлгэр дуурайллаар явахыг захиж сургадаг байжээ.

Чингисийн билиг сургаал нь их төлөв хөвгүүд дүү нар охид гүнж, өрлөг нартаа хандаж хурим найрын үеэр буюу эсхүл тэдгээрийн албан ажилд тохоон томилох үеэр өгсөн сургаал сануулга байжээ. Чингис өөрийн бататган бэхжүүлэх талаар анхааруулсан зүйл онцгой суурийг эзэлдэг. Чингис хаан дөрвөн хөвгүүддээ зарлиг болсон нь: “Ургахуйгаас шингэхүйд хүртэл улс иргэнийг хураан явж, энэ олон бус элэтний элгийг нэгэн болгов. Тэдгээр хүчээр нэгтгэсэн олон хүн хэзээ нэгэн цагт санаа хувьсах нь зайлшгүй учир тэднийг баримтлан захирахыг бүхий л аргаар хичээх хэрэгтэй. Осолдон ... болохгүй. Иймп би өөрөө хадаас болж төрийг бэхлэн сахиж, аргамж  болж улсаа барин явъя. Хөвгүүд та нар мөн нэгэн адил чингэх ёстой хэмээн айлджээ.”

 

48. Монголын нууц товчоо түүхийн эх сурвалж болох нь

 

Монголын төдийгүй Дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн түүх уран зохиолын сонгодог бүтээл бол Монголын нууц товчоо бөгөөд 1220-1240 оны хооронд зохиогджээ. Нууц товчоо бол XIII зууны үед Монголын их улс мандах цагт Монгол орны дотор болсон явлуудыг чухам үнэнээр гаргаж бичсэн учраас түүхийн хосгүй баримт болсон юм. Энэ зохиолд Монгол улсын дотор болсон явдал дэлгэрэнгүй гарах бөгөөд Монголын цэрэг гадагш довтолж байлдсан тухай төдий л дэлгэрэнгүй гардаггүй нь улс төрийн чанд бодлоготой холбоотой. Нууц товчоо зохиолын тухай Оросын эрдэмтэн Б.Я.Владимирцов “Дундад зууны үед нэг ч үндэстэн монголчуудын адил түүхч нарын анхаарлыг татсангүй гэж хэлж болох бол бас МНТ шиг жинхэнэ амьдралыг тодорхой дүрслэн үзүүлсэн дурсгалт бичгийг нэг ч нүүдэлчин үндэстэн үлдээсэнгүй гэдгийг тэмдэглэвэл зохино” гэжээ.

 

49. Өэлүн Үжин, Бөртэ хатны овог удам

 

Чингис хааны эх Өэлүн үжин ба түүний эхнэр Бөртэгийн удам нь эртний домогт Амазон-бүсгүйчүүдийн улсаас үүсэлтэй байж болох нь судалгаагаар тогтоогдож эхлээд байна. Амазон гэдэг нь Грекийн домогт гардаг дайчин бүсгүйчүүдийн овог аймаг юм. Есүхэй баатрын гэргий Чингис хааныг төрүүлсэн эх юм олхонууд аймгийн хүн ажээ. Өэлүн үжингээс Тэмүүжин, Хасар, Хачиун, Тэмүгэ нэртэй дөрвөн хөвгүүн, Тэмүлүн нэртэй нэг охин төржээ. Хүүхдүүдийг нь эрийн цээнд хүрч амжаагүй байтал эр нөхөр Есүхэй нь нас барж амьдралын гашуун зовлонд учирсан ч тайчууд, мэргид, татарын ... үргэлж сэргэмжлэн хамгаалж эрийн цээнд хүргэжээ. Бөртэ хатан нь Чингис хааны их хатан бөгөөд Хонгарадын Дай сэцэний охин 1161 онд төрсөн Бөртэг 10 настай байхад нүүрэндээ гэрэлтэй, нүдэндээ галтай охин гэж Есүхэй баатар ихэд таашааж Тэмүүжин хүүдээ сүй тавьсан билээ. Бөртэ Тэмүүжин Чингис хааны насан туршийн үнэнч хань, төрийн дөрвөн хатны манлай, дотно зөвлөгч нь байжээ. Бөртэ хатан бол Чингис хааны гадаад үйлийн гол зөвлөгч төрийн түшээ мөн гэж олон эрдэмтэд үнэлсэн байдаг.

 

 

50. Их засаг хууль

 

Их Монгол улсын үед хүчин төгөлдөр үйлчилж байсан “Их засаг” хууль бол дэлхийн соёл иргэншлийн түүхнээ бүхэл бүтэн нийгэм, улс төрийн байгуулал бүрэн төлөвшихөд томоохон үүрэг гүйцэтгэсэн юм. Эл хуулийн зарчим үзэл санаа зөвхөн Монгол нутагт төдийгүй, ертөнцийн талыг эзэгнэсэн их гүрний хэмжээнд үйлчилж байсны хувьд дэлхийн хууль цаазны түүхэнд баларшгүй ул мөрөө үлдээсэн. Чингис хааны байгуулсан төр болоод их засаг хуулийн агуулга, хэлбэрийн хувьд хичнээн гүн бат үндэстэй байсныг өөрийг нь таалал төгссөнөөс хойш эзэнт их гүрний байдлаар 150 жилийн турш үргэлжлэн оршин тогтнож чадсан явдал гэрчилнэ. XIII зуунд хүчин төгөлдөр үйлчилж байсан “Их засаг” хууль бол дэлхийн соёл иргэншлийн түүхнээ бүхэл бүтэн нийгэм, улс төрийн байгуулал бүрэн төлөвшихөд томоохон үүрэг гүйцэтгэсэн эртний Вавилоны Хаммуранийн хууль, Энэтхэгийн Манугийн хууль зэрэг алдартай хуулиудтай эн зэрэгцэхүйц ач холбогдолтой цааз хэргэмийн нэн чухал баримт бичиг байв.   Их засагт:

ь  хаан өргөмжлөх ёс

ь  их хуралдайг зарлан хуралдуулах

ь  гадаад улс оронтой харилцах ёс

ь  ард иргэний албан үүрэг

ь  эр цэрэг

ь  албан гувчуур зэрэг олон асуудлыг хэрхэн зохицуулахыг хуульчлан заажээ.

 

51. Нийтийн тооллын өмнөх ба нийтийн тоолол учир

 

Он тоолол гэдэг нь түүхэн үйл явдлын товчоолол болсон цаг хугацааны хэлхээс, дарааллыг хэлнэ. Түүхэн он тоолол нь он тооллын тогтолцоо болон дэлхийн янз бүрийн орны ард түмний он тооллын бичгийг /календарь, хуанли судалдаг/ он тоолол анх Египет улсад үүсчээ. Хүн төрөлхтөн он тооллоо янз бүрийн аргаар зохиож ирсэн бөгөөд нар, сарны хөдөлгөөнд үндэслэсэн он тооллын буюу “МЭ” гэдэг нь Христосын тухай домог дээр үндэслэн үүссэн бөгөөд Есүс Христосын төрсөн өдрөөс эхлэн МЭ-ийн 1 он эхэлдэг. Христосын мэндэлснээс өмнөх он тооллыг манай эриний өмнөх “МЭӨ” үе гэж үздэг. Дорнын зарим оронд шинэ хаан ширээнд суухад он тооллыг шинээр эхлэн тоолдог журамтай байжээ. Дорно дахины орнуудад эрт дээр үеэс билгийн тооллыг өргөн хэрэглэсээр иржээ.

Билгийн тоолол гэдэг нь сарны хөдөлгөөнд үндэслэгдэж зохиогдсон бол аргын тоолол нь нарны хөдөлгөөнийг үндэслэн нэг жилийн үргэлжлэх хугацааг тооцдог. Зуун жилийн хугацаа өнгөрснийг зуун гэдэг бол 10 зууныг 1 мянган гэдэг. Манай эрин эхэлсэнээс хойш 2000 гаруй жил өнгөрч байна. Билгийн тооллын 60 жилийг буюу 5 удаагийн 12 жилийн мөчлөгийг 1 жаран гэдэг.   

Сэтгэгдэл:


dendvv ih bayarlalaaa zoolttoi A avah bhaaa bagshaa
Бичсэн: name цаг: 15:50, 2013-06-05 | Холбоос | |


bayarlalaaaa. ирмэх
Бичсэн: name цаг: 15:18, 2013-06-05 | Холбоос | |


баярлалаа
Бичсэн: жуаөб (зочин) цаг: 17:14, 2013-05-21 | Холбоос | |


баяарлалаа ярзайтал инээх ярзайтал инээх
Бичсэн: munkherdene (зочин) цаг: 02:44, 2012-05-17 | Холбоос | |


Mash in bayrallllaaaaaaaaaaaaaaa tand bi awragdlaaaaa shu ....Bagshaaaaasaaanaanaaaaaaa rolling on the floor Gehdee bi yag untakh neeeeeeee sleepy
Бичсэн: Зочин цаг: 00:31, 2012-05-09 | Холбоос | |


баярлах ярзайтал инээх
Бичсэн: dulguun (зочин) цаг: 19:56, 2012-05-08 | Холбоос | |


bayrlalaa
алга ташилт баярлах ярзайтал инээх тормолзох
Бичсэн: dulguun (зочин) цаг: 19:55, 2012-05-08 | Холбоос | |


talarhal
mahs ih bayrlalaaaaaaaaaaaaaa angel хайртай үнсэлт гоё шүү ирмэх
Бичсэн: zolushka (зочин) цаг: 09:39, 2011-10-25 | Холбоос | |


sain uu ene shalgaltandaa muu avna gej helsen huuhed icheechee busaddaa dem ogohiin orond ingej heleed baihdaa yadag yum ууртай ууртай ууртай ууртай ууртай ууртай gehdee chi a avna
Бичсэн: Зочин цаг: 11:09, 2011-05-24 | Холбоос | |


thanks , merci баярлах алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 17:13, 2011-05-22 | Холбоос | |


eeeeeeeee
tand mash ih bayrllaa yag ene asuultuudii ni olohgui bsiin ярзайтал инээх ярзайтал инээх тэврэлт алга ташилт nerd
Бичсэн: suragch (зочин) цаг: 11:07, 2011-05-16 | Холбоос | |


bayrlalaa bagshaa
баярлах
Бичсэн: khulan 8a (зочин) цаг: 11:45, 2011-05-15 | Холбоос | |


l.;//'l;
зүрх өвдөх rolling on the floor
Бичсэн: ,,h цаг: 10:53, 2011-05-15 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax