2011-05-06
Мал аж ахуйн үүсэл

10. Мал аж ахуйн үүсэл

 

Монгол нутагт мал аж ахуй үүсэх эхлэл мезолитын үед тавигджээ. Үүнд дараах хүчин зүйлс нөлөөлсөн.

Байгаль, цаг уурын өөрчлөлтийн улмаас зарим том амьтад нөхөн, зарим нь нүүдэллэсэн байна. Ийнхүү хүнс тэжээлийн нэг эх сурвалж болох амьтдын олонхи нь байхгүй болсон тул хоол хүнсний хомсдолд орох аюул тулгарчээ. Үүний улмаас амьтдыг агнах төдийгүй,  заримыг нь өөртөө дасгаж эхэлжээ.

Хүмүүс хоол хүнс олохоос түүнийг хадгалах нь бэрхшээлтэй байсан тул амьтдыг барьж, уяж, хашиж, дэргэдээ байлган өөртөө дасгаж, шаардлагатай үед түүнийгээ хэрэглэх болжээ.

Эртний хүмүүс амьтдыг янз бүрийн аргаар өөртөө дасган, гаршуулж, гэршүүлэхээс МАА-н үүсэл тавигджээ. Хамгийн анх гаршуулж гэршүүлсэн амьтны нэг бол үхэр (нохойг эс тооцвол) байсан бололтой. Үүнийг Увс аймгийн Сагил сумын Можоогийн хадны зурагт “үхэр хөтөлж яваа хүн” дүрсэлсэн байдаг.

Үхэр нь бусад бод малыг бодвол харьцангуй номхо, хүнд дасах нь амар, махны гарц ихтэй байсан зэрэг нь нөлөөлжээ.

Монгол нутгийн эрс тэс байгалийн онцлогт зохицсон мал сүргийг эрхлэн хөтлөх арга, ухаан бий болсноор НӨТ II мянганы II хагаст Монгол нутагт үүдлийн МАА үүсчээ. Нүүдлийн МАА үүссэнээр нүүдэлчид бий болжээ.

 

11. Газар тариалангийн үүсэл

 

Эртний хүмүүсийн анх гэршүүлсэн ургамал нь хүнсний ногоо, үр жимсний мод байлаа. Гэвч хүнсий ногоо, үр жимс нь түргэн мууддаг, түүж цуглуулах, олохын тулд хол явж хайх зэрэг бэрхшээлтэй байсан. Иймээс тэдгээрийг тарималжуулах ородлогыг хийх эхэлсэн. Ийнхүү амьдралын хэрэгцээ, шаардлагаас улбаалан газар тариалан бий болжээ.

Газар тариалан үүсэхдээ тодорхо үе шатыг дамжсан байна. Эхний шат нь зэрлэг үр жимс, ургамлыг арчлан тордох болсон, дараа нь түүнийг тарималжуулснаар газар тариалан бий болсон.

Манай Монгол нутагт газар тариалан неолитын үед үүссэн гэж эрдэмтэд үздэг. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг Тэсийн гол, Булган аймгийн Орхон сумын Баруун Могой зэрэг газрын хадны зурагт газар хагалж буй хүн, хоёр үхэр хөллөсөн анжисаар газар хагалж буй үйл явдлыг дүрсэлсэн байдаг.

 

12. Арилжаа худалдааны үүсэл

 

Эртний хүмүүсийн дунд нийгмийн хөдөлмөрийн хуваарт гарсан нь арилжаа худалдааны үүслийн эхлэлийг тавьжээ. Энэ үйл явц нь хэд хэдэн шатыг дамжин явагдсан.

Эртний хүй элгэний үед хүмүүс олсон олзоо харилцан солилцдог энгийн солилцоо хийж байсан. Хүмүүсийн хэрэглэдэг гол хоол хүнс болох мах, загас, үр жмс зэрэг нь түргэн мууддаг бүтээгдэхүүн тул илүүдэл бүтээгдэхүүнээ хадгалах боломжгүй байжээ. Үүнээс гарах нэг арга нь бүтээгдэхүүнээ өөр хоорондоо солилцох болсон явдал юм. Энэ хэлбэр цаашид улам хөгжиж солилцооны нэгэн шинэ хэлбэр болох бэлэглэлийн солилцоо үүсчээ.

Өөрсдийн хийж бүтээсэн эд зүйлийг солилцох болжээ. Тариаланчид малын мах, сүүн бүтээгдэхүүн, арьс шир, ялангуяа ажлын мал зэргийг, харин малчид тариаланчдаас газар тариалангийн бүтээгдэхүүн, төмөрлөг эдлэл хийгээд гоёл чимэглэлийн зүйлсийг авдаг байжээ.

Эхэ үедээ эл ажлыг эрхлэх тухайлсан хүн шаарддаггүй овог, аймгийн толгойлогчид солилцоо хийдэг байсан бол аажимдаа түүнийг эрхэлсэн “худалдаачид” бий болсон байна.

 

 

 

13. Хүй элгэн болон овгийн байгуулал

 

Палеолитын үеийн хүмүүс хүй элгэнээрээ амьдарч байсан. Хүмүүс амьдрахад тохиромжтой газар нутагт урт удаан хугацаагаар аж төрөн суудаг болов. Энэ үеийн нэг хүй элгэний хүмүүс төдийгүй олон хүний бүрэлдэхүүнтэй байсангүй.

Хүй элгэний зохион байгуулалт нь цаашдын хөгжлийн явцад овог болон өөрчлөгджээ. Хүй элгэн болон овгийн байгуулалт нь ялгаатай. Овог нь цусан болон ясан төрлийн хүмүүсийн нэгдэл юм.

Хүй элгэний зохион байгуулалтын үед бүрэлдэхүүн нь тогтворгүй байсан бол овгийн үед тогтвортой, илүү тодорхой, цэгцтэй болжээ.

Овгий гишүүдийн тоо өсөхийн хирээр нэг овгоос өөр овгууд салбарлан гарах болжээ. Улмаар хэд хэдэн овгууд нэгдсэн аймаг болж байв.

Аймаг нь өөрийн нэртэй, тогтсон нутагтай, тэргүүлэгч удирдагчтай, хуралтай, нэгэн аялгуугаар хэлэлцдэг, ёс заншил нэгтэй, нэг хэв хуультай байна.

Эртний хүмүүс харилцаа нь тэдгээрийн хооронд хоол хүнсээ олох, хуваарилах, зохион байгуулах, удирдах зэрэгтэй холбогдсон харилцаагаар нөхцөлдөж байлаа. Хөдөлмөр хамтын шинжтэй, хувий өмч бий болоогүй.

Хүй элгэний болон овгийн үед нийтийн засаглал тогтож байв. Насанд хүрсэн бүх хүн асуудлаа хамтран шийднэ. Ахмад, туршлагатай хүн нь овгийг удирдана.


Сэтгэгдэл:


аймар их гоё зүйлс олж мэдлээ
Бичсэн: Зочин цаг: 21:54, 2024-04-23 | Холбоос | |


Би их юм мэдэж авлаа
Бичсэн: Зочин цаг: 10:56, 2024-03-22 | Холбоос | |


Mngld xdn ons exlj ml aj axui uussnyg mdx gsy?
Бичсэн: Зочин цаг: 22:42, 2023-11-19 | Холбоос | |


Ahhahahahahahah pisda yuch oilgosongvi hha .
Бичсэн: Балдан (зочин) цаг: 12:34, 2023-10-16 | Холбоос | |


bayrlalaa
Бичсэн: Ану (зочин) цаг: 00:23, 2022-12-09 | Холбоос | |


Хичээлд их тус боллоо мал аж ахуй гэж юу байдагийн мэдэхгүй болохоор хичээлээ ойлгохгүй байсан юм энийг уншиж бичсэнээр ойлгож авлаа
Бичсэн: Зочин цаг: 15:38, 2022-11-13 | Холбоос | |


Blaa hicheel deer
Бичсэн: Зочин цаг: 20:30, 2022-09-05 | Холбоос | |


Баяраллаа
Бичсэн: Зочин цаг: 11:40, 2022-02-17 | Холбоос | |


Баярлаа
Бичсэн: Зочин цаг: 17:10, 2021-12-13 | Холбоос | |


Их хэрэг боллоо баярлах
Бичсэн: Зочин цаг: 14:40, 2020-11-26 | Холбоос | |


Zai)
Бичсэн: Зочин цаг: 17:21, 2020-11-18 | Холбоос | |


Bayrlalaa
Бичсэн: Зочин цаг: 19:47, 2020-10-29 | Холбоос | |


За баярлалаа
Бичсэн: Зочин цаг: 21:22, 2020-10-19 | Холбоос | |


хичээлд хэрэгтэй зүйл бичсэнд баярлаллаа
Бичсэн: зочин (зочин) цаг: 09:38, 2019-10-15 | Холбоос | |


bayrlalaa mash ih hereg blloshd ahahahhaah ярзайтал инээх
Бичсэн: usuhuu3904 цаг: 21:33, 2019-03-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax